Алс газар сурахаар одогсод: 100

Website

Алс газар сурахаар одогсод: 100 Монголчууд анхны сурагчдаа баруун европт илгээсний 100 жилийн ойд зориулав.

Их  зохиолчийн ойд зориулсан шоколадЭнэ онд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй. Түүхэн ойд зо...
14/10/2026

Их зохиолчийн ойд зориулсан шоколад

Энэ онд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй. Түүхэн ойд зориулан оны эхний хагасаас эхлэн олон байгууллагаас эрхлэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ирсэн бөгөөд одоо ид оргил үедээ ирж байх шиг. Миний мэдэж байгаагаар:

-Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ гэдгийг ЕТГ-аас өчигдөр зарлав. Айлчлалын хүрээнд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.

-Мөн түүхт ойн хүрээнд Монголын Урлагийн Ажилтны Холбоо “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах олон улсын VIII уралдааныг ирэх сард зохион байгуулах товтой.

-Түүнчлэн Төрийн шагналт, СГЗ Ш.Гүрбазарын зохиол, УГЗ Ч.Түвшиний найруулга “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театр шинэ бүрэлдэхүүнтэйгээр сэргээн найруулж, үзэгчдийн хүртээл болгоно.

-Бас Монгол шуудан - Mongol Post ХК-аас эрхлэн найман нэрийн шуудангийн марк хэвлүүлсэн бөгөөд нээлтийг нь удахгүй хийх байх.

-Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойд зориулан Hala нэрийн шоколад саяхан худалдаанд гаргаж байсан Sayan Chocolate-аас энэ удаа их зохиолчийн ойд зориулсан шоколад гаргасны дээжийг өчигдөр амталж үзэв.

Их зохиолчийн хөрөг зурагтай, алдарт “Миний нутаг” шүлгийг нь монгол, англи хэлээр бичсэн 72 хувийн хар шоколад нь үнэхээр амт гэж ванлий. Нэг гэм нь хязгаарлагдмал тоотой гарч. Өмнө нь гарсан Hala шоколад гэхэд л аль хэдийнээ дууссан гэнэ. Тэгэхээр амжиж захиалсан, түрүүлж худалдан авсан хүн л их зохиолчийн ойд зориулсан шоколадыг амтархан хүртэх болох нь ээ.

Энх-Амгалан Лувсанцэрэн
Odbayar Erdenetsogt
Lodoiravsal Choimaa
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
Чингис хаан Үндэсний музей
German Embassy Ulaanbaatar

"Алс газар сурахаар одогсод: 100" сэдэвт соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх нэг өдрийн арга хэмжээ.Цагаатгалын Улсын комис...
11/10/2026

"Алс газар сурахаар одогсод: 100" сэдэвт соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх нэг өдрийн арга хэмжээ.
Цагаатгалын Улсын комисс /ЦАУЗБУК/-оос эрхлэн зохион байгуулсан уг арга хэмжээнд арван жилийн сурагчид олноор оролцсонд баярлаж сууна. Уг комиссын ажлын албаны хамт олон энэ оны хавраас эхлэн "Алс газар сурахаар одогсод"-ын туулсан амьдрал, хувь заяаны ээдрээт түүхийг олон нийтэд танилцуулах зорилгоор олон цуврал арга хэмжээ зохион байгуулсны нэг нь л энэ. Өвөг дээдсийн хэлмэгдсэн үнэн түүхийг өнөөгийн үр ач нарт нь тайлбарлан таниулж ойлгуулна гэдэг том буян шүү.

07/10/2026

Д.Нацагдорж "Улаанбаатараас Берлин хүртэл"- II хэсэг

06/10/2026

Д.Нацагдорж "Улаанбаатараас Берлин хүртэл". 1926.10.17-1927.08.27 (Берлин Шарлотенбург Гролман штрасе 23).

Боловсролын яам-ны хамт олон болон Боловсролын сайд Энх-Амгалан Лувсанцэрэн Танд гялайлаа. 1926-1930 онд  "Алс газар сур...
01/10/2026

Боловсролын яам-ны хамт олон болон Боловсролын сайд Энх-Амгалан Лувсанцэрэн Танд гялайлаа.

1926-1930 онд "Алс газар сурахаар одсон" хүүхдүүдийн тухай судалгааг минь олон жилийн турш тууштай дэмжиж, туслаж ирсэнд тань маш их баярлаж байна аа.

Герман, Франц улсад суралцаж ирээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ салбар салбарын анхдагчид болон шастир түүхнээ алдар нэрээ сийлэн үлдээсэн монголын анхны сэхээтнүүдийн сүнс сүлдэр нь тэнгэрийн орноос хараад магад баясан мишээж байгаа болов уу.

German Embassy Ulaanbaatar

“БАТ-ОЧИРООР УДИРДУУЛСАН ГЕРМАНЫ ТАГНУУЛЫН ХЭРЭГ”             Ч.БолдДэлхийн хоёрдугаар дайн эхэлсэний дараа Дотоод явдлы...
26/09/2026

“БАТ-ОЧИРООР УДИРДУУЛСАН ГЕРМАНЫ ТАГНУУЛЫН ХЭРЭГ”

Ч.Болд

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэний дараа Дотоод явдлын яамнаас “Халуун усны хэрэг”, “Порт-Артурын хэрэг” зэрэг хилс хэргүүдийг зохион байгуулсан аж. Түүний нэг нь “Бат-Очироор удирдуулсан Германы тагнуулын хэрэг” гэгч хилс зохиомол хэрэг байв.

Энэ тухай Тагнуулын байгууллагын 90 жилийн ойд зориулан 2011 онд гаргасан цомогт өгүүлэхдээ: “Германд сурч байсан зарим сурагчдыг Германы тагнуулын байгууллагад элсэгдсэн мэтээр хардаж, “Бат-Очироор удирдуулсан Германы тагнуулын хэрэг” гэгч хилс зохиомол хэрэг үүсгэжээ. 1932 оны дөрөвдүгээр сард их, бага Нацагдорж, Гомбо, Лооройсамбуу, Галон, Хурлаат, Намнандорж нарын эхнэр зэрэг 14 хүнийг баривчилж, мөрдөн шалгасны эцэст суллан тавьсныг дахин сэргээж, 1943 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр тогтоолоор уг хэргийг шийдвэрлэх тусгай комиссыг томилсон байна.

Тусгай комиссын хурал дээр уг хэргийг толгойлогч гэгдсэн Д.Наваан-Юндэн, Н.Бат-Очир нар болон бусад хүмүүс цөм урьд хүлээсэн хэргээ буцаж: “...Бид хүчинд автагдан худал хэрэг хүлээсэн юм. Ингэхээс өөр аргагүй болсон билээ. Бидэнд ямар ч хийсэн хэрэг байхгүй” гэж мэдүүлснээр уг хэрэг задарч дахин шалгуулахаар ДЯЯ-нд шилжсэн байна. Тус хэрэгт холбогдогчид дахин байцаагдахаас бэрхшээж, хэргээ урьд хүлээсэн ёсоор дахин хүлээж, 1943 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоолоор (тогтоолын дугааргүй) шийтгэгдсэн юм” (тал 105) гэжээ.

Энэхүү зохиомол хэргийн тухай УАБХГ-ын Тусгай архивын лавлагааг толилуулбал:

УАБХГ-ын Тусгай архив
1993.03.17

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон тусгай шүүхийн 1943 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэл хуралдсан таслан шийтгэх хурлын эрүүгийн хэргийн (дугааргүй) тогтоолд:

1. Намсрайн Бат-Очир
2. Даржаагийн Наваан-Юндэн
3. Донровын Намдаг
4. Мэндбаярын Гомбожав
5. Төмөрийн Нацагдорж
6. Дашдоржийн Гомбо
7. Сүрэнхүүгийн Лхүндэв
8. Силановын Цэвэг
9. Гэмпэлийн Цэвээн
10. Содномжавын Бавуу
11. Баярын Доржсүрэн
12. Цэндийн Бадарч нар

12 хүний групп хэрэгт шинэчлэн мөрдөн байцаалт явуулан энэ хэргийн Бат-Очир, Наваан-Юндэн нар нь эх орноосоо урваж Герман улсын тагнуулын байгууллагад элсэн оржээ.

Бат-Очир, Наваан-Юндэн нар нь 1937, 1939 онуудад Герман улсын Берлин, Лайпциг хотуудаас Монгол улсад ирээд тэр үед Монгол улсад оршиж байсан Германы тагнуулын байгууллагын бусад этгээд нар лугаа нэгдэж мөнхүү тагнуулын хэрэгт гишүүдийг элсүүлэх, тагнуулын харилцаа барих зэргээр тус Монгол улсын дотор хувьсгалын эсэргүү тагнуулын ажил хийж байжээ гээд тус бүрийн үйлдлийг дурьдаад:

1. Н.Бат-Очирыг 25 жил
2. Д.Наваан-Юндэнг 20 жил
3. Т.Нацагдоржийг 10 жил
4. Д.Намдагийг 7 жил
5. Д.Гомбыг 8 жил
6. Г.Цэвээнийг 7 жил
7. Сүрэнхүүгийн Лхүндэвийг 3 жил тус тус хорьж шийтгэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн:

1. С.Бавуу
2. Доржсүрэн
3. Бадарч
4. С.Цэвэг
5. М.Гомбожав нарыг ял холбогдолгүй болгон суллажээ.

Тусгай шүүхийн дарга Цэдэнноров, гишүүд Самбуу, Махцэнд, Бат-Очир, Батаа гэжээ. (МБАХ №8006-11 хавтас, 184-194 тал). хуулбар.

Энэхүү хэргийн гол “эзэн”, толгойлогч гэгдсэн Н.Бат-Очир гэж хэн бэ?
Түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан “Герман, Францыг зорьсон багш Базар Ишдорж, Монгол сурагчдын хувь заяа” (УБ.2015) номдоо “Хоршооны худалдааны хэлтсийн дарга Намсрайн Бат-Очир нь Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг. 1902 онд төрсөн. Санхүүгийн мэргэжилтэй, Халх монгол.

1933 онд намын гишүүнээс хөөгдсөн. Бага, дунд сургууль ба Германд кино зургийн сургуульд сурсан. 1928 онд Германаас буцаж ирэхдээ “Германы Каштабу” хэмээх тагнуулын газраас Монголын дотоод улс төрийн байдлыг тагнах даалгавар авч ирээд Монголд байсан “Германы Востваг” худалдааны газраар дамжуулан мэдээ хураалгаж байсан төдийгүй нэр бүхий 14 этгээдээр анхнаа “Тагнуулын групп” байгуулан удирдаж байсан нь баримтаар илэрсэн гэж түүнийг ялласан” хэмээн бичжээ.

Миний хүсэлтээр доктор Х.Мэндсайхан цахим шуудангаар нэмэлт мэдээлэл ирүүлсэн юм. ТЕГ-ын Тусгай архивын баримтанд “Намсрайн Бат-Очир нь 1941 онд 38 настай байсан. 13-14 онд цэргийн бичээч, штабын туслах, 15/1925/ онд Герман улсын Кино зургийн дээд сургуульд очиж суралцаад 17 онд ирсэнээс хойш Шинжлэх ухааны хүрээлэн, Ардыг Гэгээрүүлэх яам, Москва дахь Элчингийн газарт коминдантын ажил хийж явсан, одоо Хоршооны холбооны худалдааны хэлтсийн дарга байсан. 1941 оны долдугаар сарын 27-нд баривчлагдсан” хэмээн бичсэн байхыг үзсэнээ тэрээр мэдээлсэн билээ.

Герман улсад суралцан төрөл бүрийн мэргэжил эзэмшин ирж улс эх орондоо шударгаар хөдөлмөрлөж байсан эдгээр залуус ийнхүү Коминтерний бодлого, их гүрний тусгай албаны хорон санаагаар хилс зохиомол хэрэгт мөрдөгдөж гяндангийн өмхий чийгт камерт хоёр жил шахам хугацаагаар хоригдсон юм.

Дотоод яамны чекистүүд тэднийг шоронд хорьж байцаахдаа “...нойр хоолгүй олон хоногоор өндөр сандалд суулгаж жижүүрлэн байцаах, үзэг харандаагаар хатгах, алгадах, өшиглөх, чих мушгих, үс зулгаах, ам багалзуурыг барьж шахах, бүс, гуперээр ташуурдах, том гэрлээр шарах, хүйтэнд нүцгэн гадаа гаргах, цонх нээж дааруулах, карцерт хорих, буу хутга тулгах, хэргээ хүлээвэл ял хөнгөлнө, амь өршөөнө гэж хуурах” зэрэг харгис аргуудыг өргөнөөр хэрэглэж байсан гэдэг.

Их зохиолч Д.Нацагдорж 1932 онд гянданд байхдаа бичсэн “Хан ертөнцийн саран” шүлэгтээ:

Яхир банзан дээр хэвтэхүйд
Яс мах минь шархирна
Ялтан хэрэгтэн хэмээгдэж
Ямар ч хүнд доромжлогдоно
Гаслах өлсөх хоёроор
Хань нөхөр болгоно...

гэсэн нь тэдний хэрхэн яаж зовж хэлмэгдэж байсны тод жишээ билээ.

Хийгээгүй хэргийн төлөө “ялтан хэрэгтэн хэмээгдэж”, “гаслах өлсөх хоёроор хань нөхөр болгосон” тэд элдвээр эрүүдүүлж тамлуулан эцэст нь 3-25 жилийн ял сонсож эрх чөлөөгөө хасуулан, залуу нас, сэтгэл санаа, бие махбодоороо хохирон хэлмэгдсэн эмгэнэлтэй түүхтэй.

Эх сурвалж:

Чимэд-Осорын Болд “Алс газар сурахаар одогсод” (дэд дэвтэр). УБ., 2016. Тал 221-225

Зургийн тайлбар:

• “Берлин” хочит Н.Бат-Очир эхнэрийн хамт
• Чимэд-Осорын Болд “Алс газар сурахаар одогсод” (дэд дэвтэр). УБ., 2016

Хайрцаг бүр нь хайраар дүүрэн “Hala” шоколадМонгол сурагчид Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ой энэ 2026 онд т...
21/09/2026

Хайрцаг бүр нь хайраар дүүрэн
“Hala” шоколад

Монгол сурагчид Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ой энэ 2026 онд тохиож буй.

1926-1930 онд 40 гаруй монгол сурагч Герман, Франц улсад суралцаж байсан бөгөөд тэдний нэг болох Г.Хаалаа охины дурсгалд зориулан 2023 онд шоколадны набор худалдаанд гаргаж байсан Sayan Chocolate-аас шинэчилсан хувилбарыг нь гаргажээ.

Тэднийх энэ удаад тус наборны этикетик чимэглэлийг бүрэн өөрчилсөний зэрэгцээ хайрцаг бүрт серийн дугаар оноожээ. Дотроо зургаан нэр төрлийн амтатнаас бүрдэх уг шоколадны дээжийг нь амсаж үзсэн хүний хувьд сэтгэл хангалуун байгаа.

Ирэх аравдугаар сард Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойд зориулсан дээд түвшний болон төрөл бүрийн олон арга хэмжээ ХБНГУ-д зохиогдоно. Уг ойд оролцох манай төлөөлөгчдийн гарын бэлгийн багцанд баймаар эд дээ.

Тэгээд ч ердөө 400 хайрцаг үйлдвэрлэсэн уг набороос худалдаанд гараагүй байхад нь Герман, Франц улсад суралцсан хүмүүсийн үр хүүхдүүд захиалга өгч авч эхэлсэн билээ.
Надад 004 дугаартай набор бэлгэнд ирснийг эхнэр хүүхдүүдтэйгээ нийлэн дор нь амтархан “хүртсэн”. Одоо ч араанд минь амтагдсаар ...

АНХНЫ ДУНД СУРГУУЛЬ         Ч.БолдЭнэхүү зургийг Нийслэл Хүрээний анхны бага, дунд сургуулийн сурагч, 1926-1930 онд Герм...
15/09/2026

АНХНЫ ДУНД СУРГУУЛЬ

Ч.Болд

Энэхүү зургийг Нийслэл Хүрээний анхны бага, дунд сургуулийн сурагч, 1926-1930 онд Германы Виккерсдорфийн сургуульд суралцсан арван хүүхдийн нэг Л.Намхайцэрэн 1986 онд зуржээ.

Хожмоо Төрийн шагналт, Ардын зураач болсон тэрбээр Монголын анхны зам гүүрийн инженер төдийгүй, соёл урлагийн салбарт 50 шахам жил хүчин зүтгэсэн алтан үеийн нэрт төлөөлөгч, жааз хөгжмийн оркестрийг үүсгэн байгуулагчийн нэг, дүрслэх урлагийн салбарын томоохон зүтгэлтэн, дуурь бүжгийн театрыг үндэслэгчийн нэг байв.

Нэгэн нэр шоколад болжээ1926-1930 онд монгол сурагчид Герман, Франц улсад суралцсаны 100 жилийн ойд зориулан Sayan Choco...
09/09/2026

Нэгэн нэр шоколад болжээ

1926-1930 онд монгол сурагчид Герман, Франц улсад суралцсаны 100 жилийн ойд зориулан Sayan Chocolate-аас "Hala" нэрийн шоколадны шинэчилсэн хувилбарыг удахгүй худалдаанд гаргах болсноо зарлажээ.

Adresse

Naumann Strase 48
Berlin
10829

Benachrichtigungen

Erfahren Sie als Erste/r von Neuigkeiten und Aktionen: Wir schicken Ihnen eine E-Mail, wenn Алс газар сурахаар одогсод: 100 etwas veröffentlicht. Ihre E-Mail-Adresse wird für keinen anderen Zweck verwendet, und Sie können sich jederzeit abmelden.

Verknüpfungen

Teilen

Kategorie