Jargal's Wildlife Photography

Wegbeschreibung Website Service kontaktieren

Jargal's Wildlife Photography Жигүүртэн шувуу сонирхдог хүмүүст зориулсан монгол тайлбартай хуудас юм, сэтгэгдэл, мэдээлэл хуваалцаж, сонирхсонд талархлаа !

Хөх дэглий (Ardea cinerea) нь нэг метр хүртэл өндөртэй, далавчны дэлхэц нь 155-аас 195 см  хүрдэг ч ихэвчлэн нугастай ой...
16/10/2026

Хөх дэглий (Ardea cinerea) нь нэг метр хүртэл өндөртэй, далавчны дэлхэц нь 155-аас 195 см хүрдэг ч ихэвчлэн нугастай ойролцоо ердөө 1-ээс 2 кг жинтэй байдаг. Түүний биеийн нийт жинг бууруулж, нисэхэд тусалдаг хөнгөн, хийгээр дүүрсэн нягт бэх ястай, эд эс, булчингийн масс нь гайхмаар бага. Шувуу дотроо хөндий, агаараар дүүрсэн яснуудтай, тэр хөндий, нүх сүвээр дамжин амьсгалын системтэй шууд холбогддог. Амьсгалын замууд нь уушгинаас салбарлан пневматик нүх (pneumatic foramina) гэж нэрлэгддэг сүвүүдээр дамжин орж, ясны хөндий дотор агаар эргэлдэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэхүү бүтэц нь шувууг амьсгал авах болон гаргах үеийн аль алинд нь хүчилтөрөгчийг боловсруулахад тусалдаг бөгөөд ингэснээр нисэлтийн үеийн бодисын солилцооны өндөр хэрэгцээг хангадаг. Теропод төрлийн махчин динозаврууд нь агаарын хөндий бүхий нурууны нугалам болон араг ясны өргөн урт хөндийтэй, Диплодок (Diplodocus), Брахиозавр (Brachiosaurus) зэрэг урт хүзүүт өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүд нь аварга том биеийн жингээ хөнгөлөхийн тулд ийм ястай байсан гэнэ. Хүний хамрын орчимд ийм яс бий.

Хяруу унаад хүйтэрлээ, нүүх үү, болих уу 🙂 Хотын захаар алагтуу хэрээ хар хэрээ, турлиахтай хамт сүргээрээ өвөлждөг боло...
14/10/2026

Хяруу унаад хүйтэрлээ, нүүх үү, болих уу 🙂 Хотын захаар алагтуу хэрээ хар хэрээ, турлиахтай хамт сүргээрээ өвөлждөг болоод байгаа
Daurian jackdaws (Coloeus dauuricus) 2026.10.13. Сонгино

Сонгинод хэдэн буга согоо бараг суурин байдаг болжээ. Ороо нийллэг дуусаагүй юу, их догшин хөдөлгөөнтэй байна лээ. Зэрлэ...
13/10/2026

Сонгинод хэдэн буга согоо бараг суурин байдаг болжээ. Ороо нийллэг дуусаагүй юу, их догшин хөдөлгөөнтэй байна лээ. Зэрлэг амьтан, замд нь таарвал бас осолтой. Elks (Cervus canadensis) 2023.10.13.

Жаргах нарны гэрэлд таарсан "улаан" буга. Монгол орны халиун бугыг Европын улаан бугын дэд зүйл (Cervus elaphus sibiricu...
09/10/2026

Жаргах нарны гэрэлд таарсан "улаан" буга. Монгол орны халиун бугыг Европын улаан бугын дэд зүйл (Cervus elaphus sibiricus) гэж үзэж ирсэн бол, молекул биологийн нарийвчилсан судалгаагаар тусдаа бие даасан зүйл болох нь тогтоогдсон учир 2020-иод онд Cervus canadensis ssp. sibiricus (Алтай вапити / Халиун буга) болгон өөрчилсөн аж. Тэр "wapiti" гэдэг "цагаан бөгс" гэсэн улаан арьстнуудын үгнээс үүссэн, европ бугаас биеэр илүү том, шаргал боровтор зүстэй, сүүлний орчимд тод цайвар танатай, илүү өндөр, хүнд эвэртэй.
Үүрээр, үдшийн бүрий цагаар илүү идэвхтэй идээшлэдэг учраас бугын нүдний хараа нь байгалийн амьдрах орчинд нь илүү тохиолдох хөх, ногоон өнгөний спектр доторх хөдөлгөөн болон ялгарлыг олж харахад маш сайн зохицсон байдаг. Улаан өнгийг бараан сүүдэр гэж хардаг гэнэ. Ийм онцлогийг анчид анзаарч хэт ягаан туяаны дуран, улаан хүрэм малгай ашигладаг болжээ.

Ахдаа авгай авахыг заахаас өөр хийх юм алга, сүүлээ сөхөж тоох хонь ч үгүй 😊 Угалз хоёр наснаас биологийн үржлийн чадавх...
05/10/2026

Ахдаа авгай авахыг заахаас өөр хийх юм алга, сүүлээ сөхөж тоох хонь ч үгүй 😊 Угалз хоёр наснаас биологийн үржлийн чадавхитай болох хэдий ч бүдүүн хуцтай өрсөлдөж шалгарахад төлгөн амьтны эвэр, товир хүрэхгүй. Голдуу 6 наснаас дээш насны угалз нийллэгэд ордог. Эрс ширүүн уур амьсгалтай манай орны байгалийн нөхцөлд аргал арав хүрэхгүй насалдаг гэнэ. Argali (Ovis ammon) Songino

Төвдийн уулын нутагт хүн оршуулах буддын шашны ёс үйлд Хималайн хажир их чухал үүрэгтэй. Судалгааны мэдээллээс үзэхэд, ө...
02/10/2026

Төвдийн уулын нутагт хүн оршуулах буддын шашны ёс үйлд Хималайн хажир их чухал үүрэгтэй. Судалгааны мэдээллээс үзэхэд, өндөр уулын энэ шувуу тэнд өргөн тархсан хэвээр аж. Тэнд 2,5 сая х.д.км нутагт 229,339 толгой хажир байдаг (1996-2007). Хажирын өдгүй, нүцгэн толгой, урт хүзүү нь сэг зэм ухаж хооллоход элдэв нян бактер өд сөдөнд нь наалдаж, халдвар тараахаас сэргийлдэг бол хүчтэй, хурц хошуу нь сэг зэмийн зөөлөн эд, булчин болон дотор эрхтнийг зүсч тасчиж залгихад зохицсон. Хажир шувууд идэш тэжээлийн хувьд сарлагын зэм (64%), зэрлэг туурайтан амьтад 1 %, хүний цогцос 2 % бусад нь тэжээвэр амьтны сэг тус тус эзэлдэг гэнэ. Нас барагсдын шарилыг тэнгэрт өргөж шувуу хооллох ёслолыг зөвхөн ясчин лам нар үйлдэж, гэр орны хэдэн хүн тусалдаг. Бусад хүн амьтан, жуулчдад үзүүлэх хуулиар хориотой. Сүрэг хажир хагас цагийн дотор ажлаа дуусгаж, үлдсэн яс зэргийг бутлан цамба гурилтай холиод мөнөөх хажирт орхидог гэнэ. Хималайн хажир (Gyps himalayensis) Дор оршуулгын бичлэгийн холбоосыг оруулав
https://www.youtube.com/watch?v=O1m8GagTqes&t=2s

Огдойн сахал самбаа байтугай хөмсөг давсан их үстэйг хараад Batsaikhan Nyamsuren найзаас асуувал учрыг хэлсэн юм. “Амьтн...
29/09/2026

Огдойн сахал самбаа байтугай хөмсөг давсан их үстэйг хараад Batsaikhan Nyamsuren найзаас асуувал учрыг хэлсэн юм. “Амьтны сахал гэж нэрлэдэг хэдий ч хөхтөн амьтдын толгойг нь тойрсон "сахал" vibrissae гэнэ. Мэдрэхүйн өвөрмөц энэ цацаг үсний” тусаар харанхуй нүхэнд хана мөргөхгүй гүйж харайхад хэрэгтэй эд" гэж. Уулийн хошууг тойрсон иймэрхүү богино өдийг сая санаад тайлбар хайлаа. Угалзан уулиар жишвэл, холын хараа төгс ч ойрын хараа муу, аман доорхоо сайн харахгүй. Хошуу, ам тойрсон богинохон ширүүн өдтэй (crines), эдгээр мэдрэмтгий, хатуу өднүүд нь хошууных нь урд эсвэл хөл доор нь байгаа олзоо мэдэрч, хөдөлгөж, унагасан гөрөөлөө олоход тустай. Үс, өд гэдгээр ялгаатай ч мэрэгч болон уулийн эдгээр нь мэдрэхүйн нэг хэсэг. Өөр хоорондоо төрлийн холбоогүй амьтдын оршин амьдрах орчны төстэй нөхцлийн улмаас ижил төсөөтэй шинж чанар эсвэл бүтцэцтэй болсон ийм үйл явцыг конвергент эволюци (үл хамааран явагдсан төсөөтэй хувьсал) гэдэг ажээ.
Vibrissae. Hoffmann's pika (Ochotona hoffmanni)
Crines. Great Grey Owl (Strix nebulosa)

Хүн төрөлхтөн шувууг олон мянган жилийн турш ажиглаж ирсэн боловч тэднийг тив алгасан хол зайд нүүдэллэдэг гэдгийг удтал...
26/09/2026

Хүн төрөлхтөн шувууг олон мянган жилийн турш ажиглаж ирсэн боловч тэднийг тив алгасан хол зайд нүүдэллэдэг гэдгийг удтал анзаараагүй. МЭӨ IV зуунд Грекийн гүн ухаантан Аристотель тогоруу, хотон зэрэг том шувуудын улирлын хөдөлгөөнийг тэмдэглэсэн хэдий ч хараацай зэрэг жижиг шувууд өвөл нуурын ёроолын шаварт ичдэг, эсвэл өөр төрлийн шувуу болон хувирдаг гэсэн буруу онолыг түгээсэн. XVII-XVIII зуунд ч нэр хүндтэй эрдэмтэд шувуудыг холын зайд нүүдэг гэдэгт итгэхгүй байсан бол зарим нь хараацайг өвөл сар руу нисдэг гэж таамаглаж байжээ. Шинжлэх ухааны шувууны алсын нүүдлийн анхны бодит баримт 1822 онд олджээ. Төв Африкийн 75 см урт жадны сум хүзүүнд зоогдсон цагаан өрөвтас шувууг Германд агнажээ. " Pfeilstorch" (сумтай өрөвтас) хэмээн алдаршсан энэхүү шувуу нь Африк тивээс хэдэн мянган бээр замыг туулан ирснийг баталж, шувуудыг ичдэг эсвэл хувирдаг гэх олон зуун жилийн төөрөгдлийг өөрчилжээ. Одоо тэр шувууны чихмэл Ростокийн их сургуулийн музейд бий. Цагаан өрөвтас (Ciconia ciconia) манайд бүртгэгдээгүй

25/09/2026

Шувууны том сүрэг нисэхийг хараад аваар осолд ордог уу гэж уншлаа. Шувууд энгийн мөртлөө нарийн дүрэмтэй, нисч хөөрөхөөс өмнө баримталдаг учир тэд хэзээ ч агаарт мөргөлдөхгүй.
• «Баруун гарын» дүрэм: Долгионт тотьнуудыг (Melopsittacus undulatus) битүү хоолой хонгилд нисгэж судлахад, шувууд өөд өөдөөсөө шууд нисэхдээ (85 орчим хувьд) нь урьдчилан зөнгөөрөө баруун гар тийш хазайдаг болохыг тогтоожээ.
• Өндрийн эгнээ байрын зааг: Шувууд агаарын нэгэн ижил үе давхаргад зэрэг нисэхээс сэргийлж, өөр өөрсдийн өндрийг барьж, байрлалаа зохицуулдаг (бүдүүн шувууд ихэвчлэн доод өндрийг сонгон нисдэг бол залуу нь арай дээгүүр өнгөрч зай тавьж өгнө). https://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0162435
• Сүргийн зохион байгуулалт: Эгэл тодол (Sturnus vulgaris) зэрэг асар том сүрэгт нийлж, хуйлран нисэхдээ ганц толгой бодьгалийн дагадаггүй. Үүний оронд бодгаль бүр өөрт хамгийн ойр байрлах хөрш шувууны(ихэвчлэн 6-7 шувуу) хөдөлгөөнийг шууд дагадаг. Шувуудын хуйлраа хөдөлгөөний (мурмураци) алгоритмыг математик загварчлалаар судалсан эрдэмтдийн тогтоосноор, тэд дараах гурван үндсэн хязгаарлалтыг мөрддөг: зэргэлдээх бодгалиудад хэт ойртохгүй зай барих, нислэгийн ерөнхий нэг чиглэлд нисэх, мөн сүргийн нэгдмэл чанарыг хадгалахад хангалттай зайд байршин нисэх. https://www.pnas.org/doi/10.1073/pnas.0711437105
• Мэдээж, шувуу нь харааны өргөн талбай (панорам хараа), мэдрэхүй-хөдөлгөөний (сенсомотор) өндөр хурдны хариу үйлдэл болон гурван хэмжээст орон зайн уян хатан маневрлах чадварын тусламжтайгаар хугацааны асар бага агшинд динамик зохицуулалт хийх чадвартай байдаг. Эдгээр судалгаа нь хүний бүтээсэн агаарт нисэх биетийн мөргөлдөх эрсдлийг багасгах зорилготой ажээ...

Adresse

Am Tierpark 125
Berlin
10319

Benachrichtigungen

Erfahren Sie als Erste/r von Neuigkeiten und Aktionen: Wir schicken Ihnen eine E-Mail, wenn Jargal's Wildlife Photography etwas veröffentlicht. Ihre E-Mail-Adresse wird für keinen anderen Zweck verwendet, und Sie können sich jederzeit abmelden.

Service Kontaktieren

Nachricht an Jargal's Wildlife Photography senden:

Verknüpfungen

Teilen

Kategorie